top of page

Celebrity Coaches

WayEase Talent Studio

iPOP authorized member

Easy Way Talent Studio нь АНУ дахь  iPOP - олон улсын авьяастнуудын наадмын тусгай зөвшөөрөл бүхий гишүүн юм. 

iPOP наадам нь АНУ дахь урлагийн мэргэжлийн агентлаг, продюүсеруудтай холбох, тэдэнд өөрсдийн ур чадвараа таниулан харуулж хамтран ажиллах санал хүлээн авах томоохон боломжийг нэг дор бүрдүүлж өгч чаддагаараа онцлогтой 20 гаруй жилийн түүхтэй наадам юм. Тус наадамд Монгол авьяаслаг хүүхэд залуусыг амжилттай оролцоход Easy Way Talent студи нь Америкийн мэргэжлийн уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэй хамтарсан бэлтгэл сургуулилт, дасгалжуулалтын хөтөлбөрийг онлайнаар хэрэгжүүлж, наадамд амжилт гаргаж цаашид өөр өөрийн албан ёсны төлөөлөгч, агентлагтай гэрээ хийж хамтран ажиллах хамгийн дөт замыг гарган өгч байгаадаа баяртай байна.

Тэмцээнд оролцогчид дараах төрлүүдээр ур чадвараа сорьдог:

  • Жүжиглэлт (монолог, сурталчилгаа)

  • Дуулах (амьд тоглолт)

  • Бүжиглэх (ганцаар болон хамтлаг)

  • Загвар өмсөх (загварын тайз, сурталчилгааны зураг авалт)

bottom of page